Танилцуулга

Өү Эм Эс  ХХК нь 2011 онд Очир ХХК-н 100%-н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хөргөлттэй агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд болон хүнсний бүтээгдэхүүнд хоргүй, хамгийн орчин үеийн техник технологийг ашиглан байгуулсан энэхүү агуулах байгууламж нь нийт 1000 м2 талбай, 3000 м3 эзлэхүүнтэй бөгөөд түргэн хөлдөөх өрөө, хөлдүү хадгалах 6 агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах өрөө, ачиж буулгах талбайгаас бүрдсэн цогц байгууламж юм. Агуулах байгууламжуудыг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хувааж түрээслэх боломжтой юм.

Хүнсний бүтээгдэхүүний чанар нь тухайн бүтээгдэхүүний үндсэн чанар, амт, үнэр, өнгө алдагдаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь хамгаас чухал бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хадгалах хадгалалтын горимоос маш их хамааралтай байдаг. Тэгвэл хадгалалтын горим нь хадгалалтын хэм, хэмийн тогтвортой байдал, хөлдөөлтийн гүн, ариун цэврийн шаардлага хангасан байдал, гадна орчноос тусгаарлагдсан эсэх, орох гарах урсгалын удирдлага гэх мэт маш олон зүйлсээс бүрддэг. Манай хөргөлттэй агуулах нь эдгээх бүх шаардлагуудыг олон улсын стандартын түвшинг 91% үзүүлэлттэйгээр хангадаг бөгөөд бид цаашид ч энэ үзүүлэлтийг улам дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

 

Манай үл хөдлөх хөрөнгүүд 100% Улаанбаатар хотын A зэрэглэлийн бүсэд байрладаг

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн хангахын төлөө бид оффисын үйлчилгээг хэн нэгэнд даатгах бус чадварлаг, манай туршлагатай хамт олон хийж гүйцэтгэдэг

Автомашины гадаа болон дулаан зогсоолуудаар бүрэн хангагдсан

Дулааны болон цахилгааны сүлжээнүүдэд холбогдсон, дулаан цахилгааны нөөц эх үүсвэрүүдтэй

Мэдээлэл харилцаа холбооны сүлжээнүүдэд холбогдсон

Харуул хамгаалалтын иж бүрэн систем, галын дохиоллууд, хамгаалалтын үйлчилгээтэй

Бидний эрхэм зорилго

Хөргөлттэй агуулахын орчин үеийн стандартыг хэрэгжүүлэн, Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангахад тэргүүлэн оролцоно.

Урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангасан бизнесийн үйл ажиллагаа явуулна

Монгол Улсын хууль, дүрэм журам, олон улсын хэм хэмжээ, ёс зүйн өндөр хэм хэмжээг чанд даган мөрдөнө

Аливаа ажлыг ямагт хүлээлтээс давуулан гүйцэтгэхийг зорино

Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлах нь манай хөрөнгө оруулагчид болон ажилтнуудын үндсэн үүрэг байна