Онцлог

Мэргэжлийн байгууллагаар олон улсын шаардлагад нийцүүлэн төлөвлөж, гүйцэтгэсэн.

Гүйцэтгэгч компани БНСУ-н Дон Янг Энжиниринг ХХК (www.dyltd.co.kr) бөгөөд байнгын засвар үйлчилгээг мөн хариуцаж хийдэг.

 

 

Орчин үеийн техник, технологи ашигласан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн R404A хөргөлтийн шингэнийг ашигладаг

Хүнсний бүтээгдэхүүн хадгалахад хоргүй, байгаль орчинд учруулах хор нөлөө маш бага.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ихэнх агуулахууд R22, АМИАК хөргөлтийн шингэнийг ашигладаг. Гэтэл тус шингэнийг дэлхийн бусад улс орнуудад ямар ч зориулалтаар ашиглахыг бүрэн хориглосон байдаг.

 

Хадгалалтын хэмийг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс гаргасан хүлээн зөвшөөрөгдөх хэлбэлзэлд тохируулж, тогтмол барьж хадгалдаг.

Хадгалалтын температурын хэлбэлзэл хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрч байвал хүнсний бүтээгдэхүүний чанар алдагддаг.  Өнгө зүс өөрчлөгдөх, амтаа алдах, эвгүй амт үнэртэй болох, муудаж хүний эрүүл мэндэд хортой болох гэх мэт.

 

Хүнсний агуулахын зориулалтын тоног төхөөрөмжүүд, материалуудыг ашигласан.

Монгол Улсад одоогийн байдлаар маш олон агуулахууд зориулалтын бус, хоцрогдсон материал, техник хэрэгслүүд ашиглаж байгаа нь хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Мэдээллийн технологоор бүрэн хангагдсан.

Бүрэн автоматжсан цогц удирдлагын системтэй.

Агуулах тус бүр тусдаа удирдлагатай, хяналттай.

24/7 хяналтын үйл ажиллагаатай.

Хадгалалтын горимын өдөр тутмын тайлангийн системтэй.

Ариун цэврийн стандарт шаардлагыг бүрэн хангасан

Агуулахууд гадна орчноос 5 давхар хаалтаар бүрэн тусгаарлагдсан тул ариун цэврийн шаардлага бүрэн хангасан.

Гадна, дотор орчны цэвэрлэгээ, ариутгалын иж бүрэн системтэй.

Шавьж, мэрэгч амьтнаас сэргийлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Төвийн нэгдсэн суурь бүтцэд холбогдсон.

Цахилгаан эрчим хүч

Цэвэр  бохир ус

Дулааны сүлжээ

Шилэн кабель

Найдвартай байдал бүрэн хангагдсан

Нөөц хөргөгч төхөөрөмжүүдтэй.

Цахилгааны хоёр эх үүсвэрт холбогдсон, нөөц дизель генератортай.

Бараа оруулах гаргахад баримтлах тусгай журамтай.

Агуулахын дотор болон гадна орчныг 100% хянах камерын хяналттай.

24/7 ажиллах харуул хамгаалалттай.

Галын аюулгүй байдлын дохиололтой.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Зам, талбай, байршил

Нийт 10’000 м2 талбай бүхий том оврын автомашинуудын зогсоолын талбайтай.

Зориулалтын ачиж буулгах тавцантай.

Төмөр замаас 50 метр зайтай.